НАСС-ийн хамтын ажиллагаатай байгууллагуудын оюутан суралцагч нарт олгох нэрэмжит тэтгэлгүүд зохион байгуулагдлаа

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн хүндэт доктор, профессор ЖИ ХЕҮН ТЕЙК асан болон НАСС-ийн хамтын ажиллагаатай байгууллагуудын оюутан суралцагч нарт олгох нэрэмжит тэтгэлгүүдийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

АШУҮИС-ийн хүндэт доктор, профессор Жи Хеүн Тейк нь 1999 оноос Нүүр Ам Судлалын салбарын оюутнуудын сурах бололцоог хангаж жил бүр сурлага, нийгмийн идэвх, амжилтаараа тэргүүлсэн оюутанд тэтгэлэг олгож ирсэн ба 1999-2020 оны байдлаар 116 оюутанд нийт 96 сая төгрөгийн тэтгэлгийг олгосон. 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн НАСС- тай хамтын ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн  эмнэлгүүдээс Шүдний их эмч, Нүүр амны техникч, Нүүр амны эрүүл ахуйч мэргэжлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг гардуулдаг болсон бөгөөд 19 оюутанд 16 сая төгрөгийн тэтгэлгийг 2020 оны 12-р сарын 25-ны өдөр амжилттай гардуулан өгсөн. 2021-2022 оны хичээлийн жилд Жи Хеүн Тейк профессорын нэрэмжит тэтгэлгийг  Шүдний их эмч, Нүүр амны техникч, Нүүр амны эрүүл ахуйч мэргэжлээр суралцаж буй 15 оюутанд 17 сая төгрөгийн тэтгэлэг болон гарын бэлэг, хамтран ажиллаж буй байгууллагуудын зүгээс 11 оюутанд 6 сая төгрөгийн тэтгэлэг болон гарын бэлгийг тус тус гардуулах үйл ажиллагаа 2021.11.23-ны өдөр амжилттай явагдаж дууслаа. Хүндэт профессор, хамтран  жиллаж буй хувийн хэвшлийн эмнэлгүүд нь Монголын ирээдүйн төлөө гэсэн сэтгэлтэй Монголын нүүр ам судлалын салбарыг зөвхөн өөрөө төдийгүй, үр хүүхэд, мэргэжил нэгт нөхөд, шүдний салбарт ажиллаж байгаа бүх хүнийг татан оролцуулж салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсныг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Нүүр Ам Судлалын Сургуулийн захирал, багш, эмч мэргэжилтнүүд өндрөөр үнэлж, талархаж байна.