АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн2021-2022 оны хичээлийн жилийн спортын арга хэмжээний нээлт болов

Дорноговь аймгийн онцгой комисс, Дорноговь аймгийн Засаг даргын 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 52 дугаар хурлаар биеийн тамир, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй нээх асуудлыгшийдвэрлэлээ.

Дорноговь аймгийн онцгой комисс, аймгийн нутгийн зөвлөл хамтран Ковид-19 цар тахлыг даван туулах зорилгоор “Хамтдаа давья” сарын аяныг хэрэгжүүлж байна.  АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль тус аянд нэгдэн“БИД ХАМТДАА” спортын арга хэмжээг зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээ нь 2021-2022 хичээлийн жилийн спортын анхны арга хэмжээ болж байгаараа онцлог юм. Спортын арга хэмжээг нээж АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн захирал М.Отгончимэг үг хэлж, 1-р дамжааны оюутнууд “Хөдөлгөөнт дасгал”-ын үзүүлбэр үзүүлэв. Тэмцээнд багш, ажилчид, оюутны төлөөлөл оролцсон 6 баг өрсөлдлөө. Тоглогчдын ур чадвар дээшилсэн, шилдэг тамирчдаар хүрээгээ тэлсэн, маш өрсөлдөөнтэй тэмцээн болж эхний 3 байрт дараах багууд шалгарлаа. Тамирчиддаа амжилт хүсье.

  • 1-р байр Ю.Мөнхбаатар ахлагчтай ЗААСХҮА
  • 2-р байр О.Энхчулуун ахлагчтай НЭМ-Сувилахуйн тэнхим
  • 3-р байр Б.Одончимэг ахлагчтай Эмнэлзүйн тэнхим