ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн СБЗА, Оюутны нийгэмлэг хамтран  “Олон улсын Оюутны эрхийг хамгаалах өдрийг угтан соёл хүмүүжлийн олон талт арга хэмжээг зохион байгууллаа.  Баяр угтсан үйл ажиллагааны хүрээнд “Оюутны индэр” уран илтгэлийн тэмцээнийг зохион байгуулж 20 гаруй илтгэл хэлэлцүүлснээс тэргүүн байрыг Анагаахын 6-р дамжааны оюутан Б.Батнинжин, дэд байрыг Э.Даваадорж, гутгаар байрыг Анагаахын 2-р дамжааны оюутан С.Жамьян, тусгай байрыг Анагаахын 2-р дамжааны оюутан Б.Анужин нар эзлэлээ.

Мөн “Оюутны дуу хоолой” хэлэлцүүлэг зохион байгуулж 60 гаруй оюутны төлөөлөл оролцон өөрсдийн санал бодлоо илэрхийлж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн хэлэлцүүлгээс гарсан шийдвэрийг сургуулийн захиргаанд танилцууллаа. Салбар сургуулийн захирал М.Отгончимэг оюутны төлөөлөлтэй уулзан хэлэлцүүлгээс гарсан асуудлыг шийдвэрлэн эргэн мэдээлэхээ мэдэгдлээ.

Олон улсын Оюутны эрхийг хамгаалах өдөрт зориулсан ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж салбар сургуулийн захирал М.Отгончимэг, Оюутны нийгэмлэгийн тэргүүн У.Буянтогтох нар үг хэлж, СБЗА-ны дарга Д.Сансармаа салбар сургуулийн СБЗА, Оюутны нийгэмлэгээс зохион байгуулдаг сургалт, хүмүүжил, соёл, олон нийтийн арга хэмжээний талаар танилцуулж,  оюутнуудыг идэвхтэй оролцохыг уриаллаа.

Энэ өдөр 2021-2022 оны хичээлийн жилд салбар сургуульд шинээр элсэн суралцаж буй 1-р дамжааны 160 оюутан “Оюутны тангараг” өргөлөө. Шинээр элсэн суралцаж байгаа дүү нартаа төгсөх дамжааны анги хамт олноос “Хэрхэн үр дүнтэй суралцах вэ?” илтгэл танилцуулж, дурсгалын зүйл гардуулав.

Тус аргахэмжээний үеэр салбар сургуульд 10-аас дээш жил үр бүтээлтэй ажилласан багш нарт Боловсролын салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн медалийг гардуулав.

Салбар сургуулийн Захирлын нэрэмжит тэтгэлэгийн болзол ханган 3,4-өөс дээш голч дүнтэй суралцсан оюутан Б.Батнинжин, Б.Алтанцэцэг, Ц.Баярцэцэг, Б.Баттөр, Б.Түмэнхүслэн, Г.Эрдэнэчимэг, М.Жамбалдорж, О.Саранзаяа, Б.Оюунгэрэл нарт 500,000 төгрөгийн сургалтын тэтгэлэг олгож, Захирлын өргөмжлөл, мөнгөн шагналаар Ц.Сумьяа, Э.Даваадорж, О.Оюун-Эрдэнэ, Б.Цэцэгмаа, Н.Оюундэлгэр нарын 6 оюутан шагнаж урамшуулав.

2021-2022 оны хичээлийн жилд тус сургуульд ЭЕШ-ийн хамгийн өндөр оноотой элсэн суралцаж буй Анагаахын 1-р дамжааны оюутан А.Түвшинтөр, Дорноговь аймгийн харьяат амжилттай суралцаж буй Анагаахын 6-р дамжааны оюутан Э.Одсүрэн нарт гарын бэлэг гардуулав.

Анагаахын 5-р дамжааны оюутан Ц.Амгалан салбар сургуулийн нийт оюутан залуустаа баярын мэнд хүргэн ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн салбар сургуулийн “Оюутны нийгэмлэг”-ээс 2021 оны Спорт, Урлаг, Нийгмийн идэвхтэй шилдэг оюутнаа тодрууллаа. Спортын төрөлд Эрдэнэбаяр, Урлагын төрөлд Өлзийбуян, Нийгмийн идэвхтэй  оюутнаар Ц.Баярцэцэг нар шалгарсан байна.

Салбар сургуулийн оюутнуудадХүний эрхийн Үндэсний комиссын орон нутаг дахь ахлах шинжээч Ч.Нандин –Эрдэнэ “Оюутны эрх, харилцаа хандлага лекц” уншиж, Саран хөхөө театрын залуу уран бүтээлчид урлагын тоглолтоо үзүүллээ.