“THE INTERNATIONAL MEDICAL SCIENCE CONFERENCE VI” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-ийн Дархан-Уул, Говь-Алтай, Дорноговь аймаг дахь салбар АУС-ийн хамтран зохион байгуулдаг “THE INTERNATIONAL MEDICAL SCIENCE CONFERENCE VI” эрдэм шинжилгээний хурал Дорноговь аймгийн Анагаах Ухааны Сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.

Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг нээж АШУҮИС-ийн Дорноговь салбар АУС-ийн захирал М.Отгончимэг үг хэлэв.

Мөн АШУҮИС-ийн Эрдэм  шинжилгээ гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Б.Дамдиндоржсалбар сургуулиудын хамтран зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод хандан үг хэлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулагч Говь-Алтай аймаг дахь салбар АУС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан арга зүйч Биологийн ухааны доктор Ц.Ариунзаяа, багш БС-ын доктор Ч.Пүрэвээ, БУ-ын магистр Г.Тунгалаг, Дархан-Уул аймаг дахь салбар АУС-ийн багш АУ-ы магистр Г.Цэндмаа, М.Бат-Амгалан нарын төлөөлөл салбар сургууль дээр ирж хурал зохион  байгуулах үйл ажиллагаанд оролцлоо.

Тус хуралд “Зочин илтгэгч”-ээр АНУ-ын Рамсей мужийн Сайнт Паул Рамсей Эрүүл мэндийн хүрээлэнгийн Эрүүл мэндийн мэргэжилтэн Ц.Байгалмаа, АНУ-ын Айнова Файрфакс эмнэлгийн мэргэшсэн сувилагч Г.Энхжаргал, АНУ-ын Ейл Их сургуулийн НЭМ- тэнхимийн судлаач АУ-ы магистр Ханна Петерсон, Оточ манарамба их сургуулийн багш Доктор, профессор Г.Чойжамц, Япон улсын София олон улсын их сургуулийн Сувилахуй тэнхмийн багш доктор, профессор Yae Yoshino, Нийслэлийн МХГ-ын мэргэжилтэн АУ-ы магистр С.Буяндэлгэр, Нидерланд улсын Ротердаммын Эрасмус Анагаах Ухааны төвийн мэргэжилтэн Паул Кранендонк нар оролцон, Хүнсний худалдаа үйлчилгээний салбар дахь хүнсний аюулгүй байдлын хяналт, Ковид-19 цар тахалын үеийн сэтгэцийн эрүүл мэнд асаргаа сувилгаа, Ковид цар тахалын үеийн дэгдэлтийн судалгааг чанаржуулахад баг хамтын ажиллагааны оролцоо, Ковид 19 халдварын эмчилгээ эмнэлзүйн судалгааны явц төлөв, Монгол улсын сувилагч нарыг чадавхижуулах 20 жилийн хамтын ажиллагааны үр дүн, Туул голын цэгэн бус бохирдуулагчийн эх үүсвэрийн судалгаа,Нидерланд улс дахь эйтаназийн байдал зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлыг хөндсөн сонирхолтой илтгэлүүд танилцуулж, өөрсдийн туршлагаас хуваалцлаа.

Эрдэм шинжилгээний хуралд АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, Анагах ухааны сургууль, МАУОУС, Эм зүйн сургууль, Нүүр ам судлалын сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Сувилахуйн сургууль, Дархан-Уул, Говь-Алтай, Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль, Таны төлөө бид эмнэлэг, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газар зэрэг 10 гаруй байгууллагын судлаачдаас 57 илтгэл ирүүлснээс 2-р шатанд 16 илтгэл амжилттай хэлэлцэгдлээ.