АШУҮИС БИО-АНАГААХЫН ХҮРЭЭЛЭНГ НЭЭЛЭЭ

Био Анагаахын Хүрээлэн нь салбар дундын судалгааны хүрээлэн бөгөөд орчин цагийн анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээг хийх боломжтой.
Тус хүрээлэн нь
1. Молекул биологийн лаборатори /Молекул биологийн нэгж, Ген секвенсинг нэгж/
2. Эмгэг судлалын лаборатори /Эсийн эмгэг судлалын нэгж/
3. Биологийн химийн лаборатори /Уургийн анализын нэгж/
4. Тархи судлалын лаборатори /Нейрофизиологийн нэгж, Психоматик АУ-ны нэгж/
5. Эсийн биологийн лаборатори /Электрон микроскопын нэгж, Эсийн өсгөврийн нэгж/ лабораториудтай.