“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ” сэдэвт дээд боловсролын тулгамдсан асуудал v улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал цахимаар зохион байгуулагдлаа

Дээд боловсролын сургалтын чанарын баталгаажилт, багш, судлаачдын судалгааны үр дүнг нийтэд түгээн дэлгэрүүлэх, их дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Боловсрол Шинжлэх Ухааны Яам, ДарханУул аймгийн Засаг даргын тамгын газар, Дархан-Уул аймгийн Их Дээд Мэргэжлийн Сургуулиудын Консорциум, АШУҮИС-ийн Говь-Алтай, Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулиуд, Ховд Их Сургууль, Дорнод Их Сургууль хамтран уламжлал болгон зохион байгуулдаг Дээд боловсролын тулгамдсан асуудал V эрдэм шинжилгээний хурал “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ” сэдвийн хүрээнд 2021 оны 11-р сарын 03-ны өдөр цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа. Эрдэм шинжилгээний хуралд БШУЯ, Боловсролын зээлийн сан, Боловсролын хүрээлэн, IRIM судалгааны хүрээлэн, Монголын номын сангуудын холбоо, Ховд Их Сургууль, Дорнод Их Сургууль, АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, Говь-Алтай, Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулиуд, ХААИС-ийн харъяа Агроэкологи бизнесийн сургууль, Дархан-Дээд сургууль, ШУТИС-ийн Дархан-Технологийн сургууль, ХУИС-ийн Дархан салбар сургууль, Мандах бүртгэл их сургуулийн Дархан салбар сургууль, МУБИС, МУБИС-ийн Архангай аймаг дахь салбар Багшийн сургууль зэрэг 24 байгууллагын 130 гаруй багш, судлаачид цахимаар оролцож 21 илтгэлийг цахимаар хэлэлцлээ.

Leave a Reply

Сүүлийн бичлэг