Багш, ажиллагсдын эрүүл мэндийг дэмжих “эрүүл амьдрал бидний сонголт” өдөрлөг зохион байгуулагдлаа

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуулийн “Сайхан сэтгэл” клиник эмнэлэг нь багш ажилтан ажилчдын эрүүл мэндийг дэмжих “Эрүүл амьдрал Бидний сонголт” өдөрлөгийг 2021.11.08-11.12 өдрүүдэд зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр зохион байгуулагдсан үйл ажиллагаа: 1. Эрүүл амьдрал Бидний сонголт -1: Ажлын байрны дасгал хөдөлгөөн тогтмол хийцгээе! Ажлын байрны “Хүзүү нурууны булчин суллах, тархины цусан хангамж сайжруулах дасгал”-ыг заах, видео бичлэг хийн, цахим сүлжээгээр түгээн өдөр бүрийн 2021.11.10-11.20 цагийн хооронд тогтмол хийж байхыг уриалан ажиллалаа. 2. Эрүүл амьдрал бидний сонголт-2: Сүү цагаан идээг тогтмол хэрэглэе! Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих зорилгоор “Хатаасан аарц”-ны 10 хоногийн хэрэглээг багш ажиллагсдад олгосон. Нийт 85 багш, ажиллагсад халуун аарцаар дархлаагаа дэмжсэн. 3. Эрүүл амьдрал бидний сонголт-3: Урьдчилан сэргийлэх шинжилгээнд тогтмол хамрагдъя! Ясны сийрэгжилт тодорхойлох денситометрийн шинжилгээ, эмчийн оношлогоо, зөвлөгөөг зохион байгуулсан. Шинжилгээнд нийт 80 багш ажилтан хамрагдсанаас 42.5% (34) нь хэвийн, 48.7% (39) нь остеопени, 8.8% (7) нь остеопороз оношлогдсон байна. 4. Эрүүл амьдрал бидний сонголт- 4: Эрүүл мэндийг дэмжих зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлье! Коронавирусын халдвар (Ковид-19) – аас урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих зөвлөмжүүдийг өгч ажилласан.

Leave a Reply

Сүүлийн бичлэг