Оюутны эрүүл мэндийг дэмжих өдөрлөг

Оюутны эрхийг хамгаалах олон улсын өдөрт зориулсан “Оюутны эрүүл мэндийг дэмжих өдөрлөг”-ийг зохион байгуулсан ба үйл ажиллагааны хүрээнд: 1. Урьдчилан сэргийлэх /ШЕШ, Ходоодны хеликобактер илрүүлэх шинжилгээ, Элэгний B,C вирус илрүүлэх шинжилгээ, ХДХВ/ДОХ/БЗДХӨ-ийг илрүүлэх шинжилгээ/ багцийн шинжилгээг зохион байгуулав. Шинжилгээнд нийт 91 оюутан хамрагдсан ба нарийн мэргэжлийн эмч зөвлөгөө өгч ажиллалаа. Syphilis rapid test /+/ гарсан 4 оюутныг БЗДХ-ын хөтөлбөрийн зохицуулагч эмчийн хяналтанд оруулсан, HCV /+/ гарсан 1, HBV /+/ гарсан 1, Н.pylori илрүүлэх хурдавчилсан шинжилгээ /+/ гарсан 73 оюутан зөвлөгөө өгч нарийвчилсан шинжилгээг өгөхийг зөвлөж ажиллалаа. 2. Коронавирусын халдвар (Ковид-19) ба хүндрэлээс урьдчилан сэргийлэх нэмэлт тунгийн дархлаажуулалтыг МЭДСТОП ӨЭМТ-тэй хамтран зохион байгуулав. Дархлаажуулалтанд нийт 189 хүн хамрагдсанаас 2 багш ажилтан, 187 оюутан хамрагдсан байна. 3. ЭЗБАТ тэнхимтэй хамтран Витаминжуулалтын аяныг зохион байгуулж нийт 200 гаруй оюутанд сургуулийн “Үрлэн эмийн цех”-д хийсэн Витамин С олгов.

Leave a Reply