The International Students Conference on Medicine, Language and Culture 2021

АШУҮИС, БиоАС-ийн Гадаад хэлний тэнхим үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан олон улсын оюутны эрдэм шинжилгээний                     The International Students Conference on Medicine, Language and Culture 2021 цахим хурлыг 2021 оны 11 сарын 24 өдөр зохион байгууллаа.

АШУҮИС, Эрхүүгийн анагаах ухааны их сургууль, Токушимагийн их сургууль, Нагояагийн их сургуулийн удирдлага, судлаач оюутнууд идэвхтэй оролцож судалгааны үр дүнгээ танилцуулж, англи хэлээр илтгэх ур чадвараа сорилоо. Оюутнуудын мэдлэг, илтгэх ур чадвар өндөр, өрсөлдөөнтэй байсан тул шүүгчдийн багийн хувьд байр эзлүүлэхэд амаргүй байсан. Судалгааны онцлог, үр дүн, англи хэлээр илтгэх ур чадвараараа тэргүүлэн дараах оюутнууд хурлын шилдэг илтгэгчдээр шалгарлаа:

1 дүгээр байр–“Maternal anemia prevalence and risk factors: Bayan-Ulgii province”, АШУҮИС-ийн АУС 527, 630 бүлгийн Гансүхийн Доржбалам, Билэгсүрэнгийн Хантүшиг
2 дугаар байр–“Antitumor effects of blue light on malignant bone and soft tissue tumors”, Токушимагийн их сургуулийн оюутан Дайки Гожима
3 дугаар байр – “Efficacy of using foreign languages in students studies and the learning difference between Mongolian and English courses of MNUMS”, АШУҮИС-ийн АУС 530 бүлгийн оюутан Содномгэлэгийн Оюударь
4 дүгээр байр – “English in Studying Medicine”, АШУҮИС-ийн АСБД 242 бүлгийн оюутан Нямаагийн Маралгуа
5 дугаар байр – “Importance of Medicine for Learning English”, Эрхүүгийн анагаах ухааны их сургуулийн оюутан Алишер Додожонов Ийнхүү амжилттай оролцсон болон бусад судалгааны ажлаа бидэнд илгээсэн оюутнууд, удирдсан багш нартаа цаашдын эрдмийн үр бүтээл нь арвин байхын ерөөлийг дэвшүүлье.

Сүүлийн бичлэг