“ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ”-ын Био-Анагаахын салбар хуралдаан

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаачид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Монгол Улсад Эрүүл Мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ”-ын Био-Анагаахын салбар хуралдаан 2021 оны 12 сарын 17-ны өдөр цахимаар зохион байгуулагдах гэж байна.
Хуралд хэлэлцүүлэх бүтээлийг 2021 оны 12 сарын 05-ны өдрийн 17 цаг хүртэл biomedicine100@mnums.edu.mn хаягаар хүлээн авна.
Хурлаар Эрүүл мэндийн салбарын эрдэм шинжилгээ, инноваци, судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийн хүрээнд нотолгоонд суурилсан эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэхэд орчин үеийн дэвшилтэт технологи, арга аргачлалыг нэвтрүүлэх чиглэлээр болон “Ковид-19” халдварын тархвар зүй, оношилгоо, эмчилгээ дархлаажуулалтын чиглэлээр хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн бүхий илтгэлүүд хэлэлцэгдэх тул та бүхнийг идэвхитэй оролцохыг урьж байна.