Шинэ багш “АНАГААХ УХААНЫ БОЛОВСРОЛ СУДЛАЛ-1” сургалтад хамрагдаж гэрчилгээг гардан авлаа

Багшийн хөгжил, цахим сургалтын газраас шинэ багш нарт зориулсан “Анагаах ухааны боловсрол судлал-1“ сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 9-нөөс 11 дүгээр сарын 30-ны хооронд амжилттай зохион байгуулж, сургалтад 31 дадлагажигч багш нар хамрагдаж гэрчилгээгээ гардан авлаа.

Энэ удаагийн сургалт төв кампус, зүүн кампус, хойд кампус, баруун кампуст зохион байгуулагдан багш нар бүрэлдэхүүн сургуулиуд, эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалснаараа шинэ байлаа.

АШУҮИС-ийн эрдмийн хамт олны эгнээд нэгдсэн багш нартаа ажлын өндөр амжилт хүсье.

Leave a Reply

Сүүлийн бичлэг