Эрүүл мэндийн санхүүгийн шинэчлэл, стратегийн худалдан авалт, эмнэлгийн хагас бие даасан байдлыг бэхжүүлэх сургалт

Эрүүл мэндийн яамнаас Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн санхүүгийн шинэчлэл, стратегийн худалдан авалт, эмнэлгийн хагас бие даасан байдлыг бэхжүүлэх” 3 өдрийн чадавхижуулах сургалтад Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газар, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, АШУҮИС-ийн Төв эмнэлэг, Нүүр ам судлалын төв эмнэлэг, Монгол анагаах ухааны төв эмнэлгийн төлөөлөл, удирдлагын багийн гишүүд оролцлоо.
Тус сургалт нь Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, хууль эрх зүйн орчин, эмнэл зүйн засаглал, эмнэлгийн санхүүгийн төлөвлөлт, эмнэлгийн удирдлагын өнөөгийн чиг үүрэг, уялдаа холбоо, цаашид анхаарах асуудлууд зэрэг сэдвээр онол болон дадлага хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.

Сүүлийн бичлэг