АШУҮИС-ийн Эм судлалын тэнхимээс Мижидийн Чүлтэмсүрэнгийн нэрэмжит эм судлалын улсын X олимпиад зохион байгуулагдлаа

     АШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн эм судлалын тэнхимээс жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг Мижидийн Чүлтэмсүрэнгийн нэрэмжит эм судлалын улсын X олимпиад 2 үе шаттайгаар 2021 оны 11 сарын 20 өдөр, 2021 сарын 12 сарын 18 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус олимпиадад төрийн өмчит, хувийн сургуулийн төлөөлөл болох АШУҮИС, АШУҮИС-ийн Говь-Алтай салбар анагаах ухааны сургууль, АШУҮИС-ийн Дорноговь салбар анагаах ухааны сургууль,  Ач анагаах ухааны сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургууль,  Энэрэл анагаах ухааны  дээд сургууль, Этүгэн анагаах ухааны их сургууль, Их засаг олон улсын их сургууль – Анагаах ухааны сургуулийн нийт 800  оюутан залуус оролцож оюун мэдлэгээ сорин өрсөлдлөө. Тус үйл ажиллагааны ивээн тэтгэгчээр Bayer comsumer health компани, Сандоз эмийн компани ажиллалаа.

Эхний 3 байр эзэлсэн оюутнууд

  1. Нармандахын Ариунзул – АШУҮИС, АУС-610, Алтан медаль, Өргөмжлөл, 500000 төгрөг, гарын бэлэг
  2. Ганбаатарын Оюунтуяа – АШУҮИС, АУС-614, Мөнгөн медаль, Өргөмжлөл, 300000 төгрөг, гарын бэлэг
  3. Эрдэнэхүүгийн Эрдэнэтунгалаг – АШУҮИС, АУС-510, Хүрэл медаль, Өргөмжлөл, 200000 төгрөг, гарын бэлгээр шагнагдлаа.

Тусгай байранд

  1. Х.Минжмядагмаа – АШУҮИС, АУС 602
  2. Э.Батцэцэг – АШУҮИС, АУС 623
  3. Цогбадрахын Оюунтуяа – АШУҮИС, АУС -626
  4. Н.Номин-Эрдэнэ – АШУҮИС, АУС-612
  5. О.Дуламсүрэн – АШУҮИС, АУС -622 шалгарч тус бүр өргөмжлөл, 100000 төгрөг, гарын бэлгээр шагнуулсан.

Leave a Reply

Сүүлийн бичлэг