“БИ-НОМЫН САНЧ” сэдэвт оюутны өдөрлөг амжилттай зохион байгууллагдлаа

“Хөдөлмөрч оюутан” дэд хөтөлбөр

     АШУҮИС-ийн “Оюутны хөгжил” хөтөлбөрийн “ХӨДӨЛМӨРЧ ОЮУТАН” дэд хөтөлбөрийн хүрээнд АШУҮИС-ийн оюутнууд номын сантай танилцах, номтой харьцах соёлыг эзэмших, үйлчилгээний ажилтнуудын хөдөлмөрийг хүндэтгэх, ажлыг өөрийн биеэр мэдрэх, номын сангийн дэг журам, соёлтой танилцан суралцах, цаашдаа цагаар ажиллах нөхцөлийг бий зорилгоор Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Төв Номын санд “Би-Номын санч” сэдэвт оюутны өдөрлөгийг 2021 оны 12-р сарын 01-ний өдрөөс 12-р сарын 21-ний өдрийн дуустал нийт 20 хоногийн хугацаанд амжилттай зохион байгууллаа.

     Сэдэвт өдөрлөгийн үеэр БАС-ийн АСБ-ын 1-р дамжаа , НЭМС-ийн ЭМЭЗ-ийн 1,2,3-р дамжаа,  Сувилахуйн сургуулийн 1,2-р дамжааны нийт 200 гаруй оюутнууд өдөрт 2 цагийн хугацаанд номын сангийнхаа үйл ажиллагаатай танилцан, номын сангаа цэвэрлэж,  номыг сэлбэн засаж, эмхэлж цэгцэлэх ажлуудыг хийж сурлаа. “Би-Номын санч” өдөрлөгийн үйл ажиллагаандаа идэвхитэй оролцсон нийт оюутнууд, зохион байгуулсан Хөдөлмөрч оюутан дэд хөтөлбөрийн чиглүүлэгч НЭМС-ийн багш А.Пүрэвгэрэл, БАС-ийн багш С.Нармандах, Сувилахуйн сургуулийн багш Ү.Мөнхдагва, Д.Баттогтох болон ЭМШУТН-ын сангийн хамт олондоо баярлалаа.

Leave a Reply

Сүүлийн бичлэг