Монгол улсын Эрүүл мэндийн салбарын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан Эрдэм шинжилгээний олон улсын хурал

      Монгол улсад Эрүүл Мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам, Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургууль хамтран “ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАХИМ ХУРАЛ”-ыг хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.

    2021 оны 12 сарын 16-17-ны өдрүүдэд АШУҮИС-ийн бүрэлдэхүүний сургуулиуд, ЭМЯ-ны харьяа хүрээлэн, агентлаг, төв, болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд хамтран ЭМНЭЛЗҮЙН АНАГААХ УХААН, БИО-АНАГААХ УХААН, УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН,  НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭМ ЗҮЙ-н чиглэлээр 5 хуралдааныг зохион байгуулав.

     Нэгдсэн хуралдааныг 2021 оны 12 сарын 21-ны өдөр Монгол Улсын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хөгжил, Нийгмийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөгжил, бодлогын хэрэгжилт сэдвийн хүрээнд зохион байгуулж, эрүүл мэндийн салбарт шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт өндөр технологи, судалгаа боловсруулалтын ажлын үр дүн, инновацийн шилдэг бүтээлүүд хэлэлцэгдлээ.

    Эрдэм шинжилгээний олон улсын хурлыг нээж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл Мэндийн сайд С.Энхболд, АШУҮИС-ийн захирал, хурал зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Н.Хүрэлбаатар нар мэндчилгээ дэвшүүлэв.

Хурлын үеэр нэгэн онцлон тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулагдсан нь Монгол Улсын Эрүүл Мэндийн салбарын 100 жилийн ойд зориулан туурвисан

     “МОНГОЛ  УЛСАД  ЭРҮҮЛ  МЭНДИЙН АЛБА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ТҮҮХЭН ТОВЧООН”, “МОНГОЛ  УЛСАД  ОРЧИН ЦАГИЙН АНАГААХ УХААН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ТҮҮХЭН ТОВЧООН”, “АНАГААХ УХААНЫ ӨВӨРМӨЦ ҮГ ХЭЛЛЭГ, НЭР ТОМЬЁОНЫ АНГЛИ-ОРОС-МОНГОЛ ТОЛЬ” хэмээх ГУРВАН ТОМ бүтээлийн нээлтийн үйл ажиллагаа байлаа. Энэхүү бүтээлүүдийг Монголын Анагаах Ухааны академийн ерөнхийлөгч, Монгол Улсын Ардын багш, Академич, Ц.Лхагвасүрэн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Академич П.Нямдаваа болон 170 гаруй багш судлаачид хамтран 1 жил гаруйн хугацаанд хамтран бичиж хэвлүүлэн нийтийн хүртээл болгосон нь түүхэн үйл явдал боллоо. Номын нээлтийн арга хэмжээг Монгол Улсад Эрүүл Мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн ахлагч Эрүүл Мэндийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нээж, талархал илэрхийлэн баяр хүргэж үг хэлсний дараа Номын дээж гардуулах ёслолын үйл ажиллагаа болж өнгөрлөө.

     Түүнчлэн энэ удаагийн хуралдаанд Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан олон улсын байгууллагууд тухайлбал Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагыг төлөөлж Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица,  Азийн Хөгжлийн банкыг төлөөлж Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэд суурин төлөөлөгч, тэргүүлэх эдийн засагч Declan Magee, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневын мэндчилгээг  үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г. Пагам нар хүргэж, Монгол Улсын Эрүүл Мэндийн салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, түүний хэрэгжилт, үр дүнгийн талаар болон цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлүүдээ танилцуулж, Эрүүл Мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

       ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ХУРАЛДААНД ҮНДСЭН ИЛТГЭГЧЭЭР АШУҮИС-ийн захирал, Эрдмийн зөвлөлийн дарга Анагаах ухааны доктор, Профессор Н.Хүрэлбаатар “МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЭМЧ, СУВИЛАГЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭЖ ИРСЭН ХӨГЖЛИЙН ТҮҮХ” сэдвээр, ЭМЯ-ны судалгаа төлөвлөлтийн хэлтсийн эрүүл мэндийн салбарын эрдэм шинжилгээ судалгаа хариуцсан шинжээч АУ-ны доктор, дэд профессор, Э.Оюунсүрэн “МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ ҮҮСЭЖ ХӨГЖСӨН ТҮҮХ” сэдвээр, Азийн Хөгжлийн Банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” төслийн захирал, АУ-ны доктор, профессор, А.Мөнхтайван, “АХБ МОНГОЛ УЛСЫН ТҮНШЛЭЛ 30 ЖИЛ: МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХЭРЭГЖСЭН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН, ОЛОЛТ АМЖИЛТ” сэдвээр илтгэл танилцуулав.

     НЭГДСЭН ХУРАЛДААНЫ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨГЖИЛ САЛБАР ХУРАЛДААНД Монгол Улсын Төрийн шагналт, тэргүүлэх зэргийн эмч, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн урологи, андрологийн төвийн дарга АУ-ны доктор, профессор, Д.Баян-Өндөр “БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЭМЧИЛГЭЭГ МОНГОЛ УЛСАД НЭВТРҮҮЛСЭН НЬ” сэдвээр, Монгол Улсын Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, ЭМЯ-ны цээжний хөндийн мэс заслын мэргэжлийн зөвлөлийн дарга, Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын ерөнхий зөвлөх, Академич, АШУ-ны доктор профессор, Н.Баасанжав “МОНГОЛ УЛСЫН ЗҮРХ СУДАСНЫ МЭС ЗАСЛЫН ХӨГЖИЛ, ХЭТИЙН ТӨЛӨВ” сэдвээр, Монгол Улсын Төрийн шагналт, Гавьяат эмч, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, АШУҮИС-ийн зөвлөх профессор, АШУ-ны доктор, профессор, О.Сэргэлэн “МОНГОЛ УЛСАД ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСЛЫГ НУТАГШУУЛСАН НЬ” сэдвээр, Монгол Улсын Төрийн шагналт, зөвлөх эмч, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ны доктор, клиникийн профессор, Г.Аянга “УРУУЛ, ТАГНАЙН ТӨРӨЛХИЙН СЭТЭРХИЙ ЭМГЭГИЙН ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭГ МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЦОГЦ ШИЙДСЭН НЬ” сэдвээр, Монгол Улсын Ардын эмч, Дотрын зөвлөх зэргийн эмч, АУ-ны доктор, дэд профессор, Н.Оюундэлгэр “МОНГОЛ УЛСЫН ЦУСНЫ ЭМГЭГ СУДЛАЛЫН САЛБАРЫН ХӨГЖИЛ-ҮҮДЭЛ ЭСИЙН ЭМЧИЛГЭЭ” сэдвээр, Гэмтэл согогийн мэс заслын зөвлөх зэргийн эмч, Академич, АШУ-ны доктор профессор, Р.Шагдарсүрэн “МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ТОГТОЛЦООНЫ ХӨГЖИЛ, ОЛОЛТ АМЖИЛТУУД” сэдвээр, Монгол Улсын Хүний Гавъяат эмч, Дүрс оношилгооны зөвлөх зэргийн эмч, Гранд мед эмнэлгийн дэд захирал, АУ-ны доктор, профессор, Д.Гончигсүрэн “МОНГОЛ УЛСЫН РАДИОЛОГИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ” сэдвээр, Монгол Улсын Хүний Гавьяат эмч, Улсын гуравдугаар төв эмнэлгийн ангиографийн оношилгоо эмчилгээний төвийн зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор, З.Лхагвасүрэн “МОНГОЛ УЛС ДАХЬ ЗҮРХ, ТАРХИНЫ СУДСАН ДОТУУРХ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ХӨГЖЛИЙН 20 ЖИЛ, ХҮРСЭН ҮР ДҮН” сэдвээр, Монгол Улсын Зөвлөх зэргийн эмч, Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Ази номхон далайн зүрх судасны холбооны дэд ерөнхийлөгч, Европын зүрхний нийгэмлэгийн өргөмжит гишүүн, Зүрх судасны үндэсний төвийн дарга Д.Мөнгөнчимэг “МОНГОЛ УЛСЫН ЗҮРХ СУДАСНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД ЛЮКСЕМБУРГИЙН ТӨСЛИЙН ҮР НӨЛӨӨ” сэдвээр илтгэл хэлэлцүүлж хэлэлцүүлэг өрнүүллээ.

     НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ САЛБАР ХУРАЛДААНД Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, АУ-ны доктор, профессор, С.Сонин “МОНГОЛ УЛСЫН ӨРХИЙН АНАГААХ УХААНД СУУРИЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ” сэдвээр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга, АУ-ны доктор, Б.Цэцэгсайхан “МОНГОЛ УЛСЫН ЭМ ЗҮЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ” сэдвээр, Монгол Улсын зөвлөх зэргийн эмч, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал, АУ-ны доктор, дэд профессор, Д.Нарантуяа “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТҮҮХЭН ХӨГЖИЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” сэдвээр, АШУҮИС-ийн Био-анагаахын хүрээлэнгийн захирал, АУ-ны доктор, дэд профессор, Ч.Баттогтох “АШУҮИС-ИЙН САЛБАР ДУНДЫН БИО-АНАГААХЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, ХЭТИЙН ТӨЛӨВ” сэдвээр, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал, АУ-ны доктор, дэд профессор, Ц.Билэгтсайхан “КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ МОНГОЛ УЛСЫН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” сэдвээр, Хавдар судлалын үндэсний төвийн захирал, АУ-ны доктор, дэд профессор, Н.Эрдэнэхүү “ХАВДАР СУДЛАЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТҮҮХЭН ХӨГЖИЛ” сэдвээр, Монгол Улсын зөвлөх зэргийн эмч, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, АШУ-ны доктор, профессор, Ч.Чимэдрагчаа “УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОЛОЛТ, АМЖИЛТ” сэдвээр, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал, АУ-ны доктор, профессор, Л.Насанцэнгэл “СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ, ХЭТИЙН ТӨЛӨВ” сэдвээр, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, Эрүүл мэндийн удирдлагын тэргүүлэх зэргийн эмч, АУ-ны доктор, дэд профессор, Н.Эрдэнэбаяр “ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН САЛБАРЫН ОЛОЛТ АМЖИЛТ” сэдвээр тус тус илтгэлээ хэлэлцүүллээ.

     Эрдэм шинжилгээний олон улсын хурал нь хүн ардынхаа эрүүл энхийн манаанд нэгэн зууны турш нүд цавчилгүй зогссон эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, багш судлаачдын үйл хэрэг, шинжлэх ухааны ололт амжилтад тулгуурлан, шинэ мэдлэг, технологийг бүтээн амьдралд хэрэгжүүлэн, монгол хүний эрүүл, чанартай амьдралыг цогцлоох чиглэлд хийж хэрэгжүүлсэн салбарын ололт амжилтуудыг тодотгон харуулсан онцлог хурал байлаа.

    ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАР БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНУУД НЬ анагаахын шинжлэх ухааны ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон, шинэ мэдлэг, технологийг бүтээн практикт хэрэгжүүлсэн арвин их туршлагаа хуваалцсан үнэ цэнэтэй судалгаанууд байсан бөгөөд эрдэм шинжилгээний хурлын хүрээнд АНУ, Япон, Сингапур, Голланд, Солонгос зэрэг 10 гаруй улс орны  эрдэмтэн судлаачдын 20 гаруй илтгэлүүд хэлэлцэгдэж, 5 салбар хуралдаан болон нэгдсэн хуралдааны бүтээлийн хураангуйд 350 гаруй илтгэлийн хураангуй хэвлэгдэж, давхардсан тоогоор нийт 900 гаруй судлаачдын бүтээл хэлэлцэгдэж нийт 40000 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, багш, судлаачид цахимаар холбогдон оролцсон томоохон арга хэмжээ болж чадлаа.

    Эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр эрдэм судлалын ажил их сургууль, судалгааны байгууллагын хүрээнээс хальж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага, хүн бүрийн өдөр тутмын үйл ажиллагаа болсон өнөө үед та бидний бүтээлч хамтын ажиллагаа улам чухлаар тавигдаж байна.

Монгол Улсын Эрүүл Мэндийн салбарын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний олон улсын хурлын үеийн зурагнууд

 

Leave a Reply