Зэвсэгт хүчний 084, 150, 350 дугаар ангиудад Оюутан цэрэг – Нэг өдөр сургалт, арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Зэвсэгт хүчний Жанжин штабын 2021 оны 11 сарын 19 ны өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу “Оюутан залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх орноороо бахархах итгэл үнэмшилтэй иргэн болгох” зорилтын хүрээнд АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын багш, оюутнууд амжилттай хамрагдлаа.
Сургалт, арга хэмжээний эхэнд багш, оюутнууд тус ангийн бие бүрэлдэхүүний өглөөний нэгдэлтэд хамрагдан, Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, бие бүрэлдэхүүнийг жагсаах, долоо хоногийн
ажлыг эхлүүлэх, үүрэг, зааварчилгаа өгөх, жагсаалын алхаагаар явах зэрэг нэгдсэн ажиллагаанд оролцон мөн гардан тулааны болон инженерийн бусад хичээлд хамрагдаж, тус ангиас зохион байгуулсан буухиа
тэмцээнд оролцон хурд, хүч, авхаалж самбаагаа сорихын зэрэгцээ урлаг соёлын арга хэмжээг хамтран зохион байгууллаа.
 

Leave a Reply

Сүүлийн бичлэг