Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн ач холбогдол, үйл ажиллагааны талаарх мэргэжил, арга зүйн чиглүүлэх сургалт амжилттай явагдлаа

АШУҮИС-ийн Хөгжлийн бодлогын зорилтын хүрээнд нийт хөтөлбөрүүдээ 100%
магадлан итгэмжлүүлэхээр зорьж байгаа бөгөөд 2022 онд 13 хөтөлбөрийг үндэсний
хэмжээнд магадлан итгэмжлүүлнэ. Мөн Хүний их эмчийн сургалтын хөтөлбөрийг
ХБНГУ-ын ASIIN олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар ахисан түвшинд
магадлуулахаар ажиллаж байгаа бөгөөд бусад 4 бакалаврын хөтөлбөрийг олон улсад
магадлан итгэмжлүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд БМИҮЗ-тэй хамтарсан
Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн ач холбогдол, үйл ажиллагааны талаарх
мэргэжил, арга зүйн чиглүүлэх сургалт 2022 оны 1 сарын 19-ний өдөр АШУҮИС-ийн
Оюутны соёлын төвд амжилттай зохион байгуулагдаж АШУҮИС-ийн захирал
Н.Хүрэлбаатар, Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирал
Б.Дамдиндорж, эмнэлэг хариуцсан дэд захирал Д.Цэрэндагва, газрын дарга,
бүрэлдэхүүн болон салбар сургуулийн захирал, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн
ажлын хэсгийн ахлагчид болон гишүүд оролцлоо. Боловсролын магадлан итгэмжлэх
үндэсний зөвлөлийн дэд дарга О. Янжмаа, судалгаа, хөгжил, гадаад харилцаа
хариуцсан ахлах мэргэжилтэн С.Батдулам нар сургалт явуулав.

 

Leave a Reply