Эмнэлэг хариуцсан дэд захирал Д.Цэрэндавга эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр лекц толилууллаа

Эмнэлэг хариуцсан дэд захирал Д.Цэрэндавга 2022 оны 01 дүгээр сарын 20-ний
өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн нийт эмч нарт “Ёс зүйн
гурвалжин ба хувь хүний нууц” сэдвээр, 01 дүгээр сарын 25-ны өдөр тус эмнэлгийн
нийт удирдах албан тушаалтнуудад “Удирдах ажилтны ёс зүй” сэдэвт лекцээ
толилуулж эмнэлгийн хамт  олонд ажлын өндөр амжилт хүслээ.