АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь сувилагчдын эрүүл мэндийн үндэсний когорт судалгааг эхлүүллээ

 

Сувилагчдын эрүүл мэндийн когорт судалгааг хэрэгжүүлдэг АНУ, Япон, Солонгос зэрэг улсуудын туршлагаас харахад, судалгаанаас гарсан үр дүнг бодлогын баримт бичиг боловсруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, ажилчдын хувь хүний хөгжил, эрүүл мэнд, ур чадварыг дэмжихэд ашиглахаас гадна сувилагчдын ихэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг тул эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үнэлгээ хийх, эрсдэлт хүчин зүйлийг илрүүлэхэд чухал үндэслэл болдог байна.

АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь Сувилагчдын эрүүл мэндийн үндэсний когорт судалгааны төслийг санаачлан хэрэгжүүлж эхлэхээр 18 гишүүнтэй баг бүрдүүлэн, ажлын төлөвлөгөө боловсруулж, анхны туршлага солилцох уулзалт, сургалтыг Япон улсын Сувилагчдын эрүүл мэндийн когорт судалгааг хэрэгжүүлэгч, Гунма их сургуулийн дэд захирал, профессор Kunihiko Hayashi болон профессор Hiromitsu Shinozaki нартай амжилттай зохион байгууллаа.
Сувилагчдын эрүүл мэндийг дэмжих сургалт, когорт судалгааны цахим хуудас байгуулан халдварт болон халдварт бус өвчлөлийг эрт илрүүлэх, тандалт судалгаа, ажиллах орчин, хүний нөөцийн ёсзүй зэрэг өргөн хүрээг хамарсан урт хугацааны суурь судалгааг  гүйцэтгэж, түүнд үндэслэн сувилагчдын эрүүл мэндийг дэмжих, мэргэжлийн ёсзүй, ур чадварыг сайжруулах зорилго тавин, когорт судалгааны цахим хуудсыг эдийн засаг, цаг хугацааны хэмнэлттэй, өндөр үр дүнтэй, ухаалаг шийдэлтэй зохион байгуулахаар төлөвлөж байна.

Leave a Reply