АШУҮИС-ийн эмнэлэг хариуцсан дэд захирлаар ахлуулсан баг дайчилгаанд ажиллаж байгаа резидент эмч нарын үйл ажиллагаатай танилцлаа

Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн А/39 дугаар тушаалаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед Нийслэлийн хэмжээнд зохион байгуулах тусламж, үйлчилгээнд АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтэд 2021-2022 оны хичээлийн жилд элсэн суралцаж байгаа 1-р дамжааны 221 резидент эмч 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 02 дугаар сарын 28-ны хооронд дайчлагдан ажиллаж байна.

2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Баянгол дүүргийн 23-р хорооны ӨЭМТ-д дайчлагдан ажиллаж байгаа резидент эмчийн төлөөлөлтэй АШУҮИС-ийн Эмнэлэг хариуцсан дэд захирал АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндавга, Мэргэжил Дээшлүүлэх Институтийн захирал Т.Баясгалан, арга зүйч Г. Алимаа нар ажлын байран дээр нь очиж ажиллан санал хүсэлтийг нь авч, мөн хамтран ажиллаж байгаа багийнхны сэтгэгдлийг сонсож ажиллалаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дайчлагдан ажиллаж буй резидент эмч нарт сэтгэлийн хандив өгч хамтран ажилласан Нахиа ХХК, Капитрон банкны Дархан-Уул аймаг дахь салбар, Лоудстоуне Могул ХХК, Пийс интернейшнл инвестмент менежмент консалтинг, Долмалин ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.

Дайчилгаанд ажиллаж байгаа резидент эмч нарт эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, халдвар хамгааллын дэглэмээ баримталж нэр төртэйгөөр суралцан ажиллахыг зөвлөлөө.

Мэргэжил дээшлүүлэх институт

Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газар

 

 

 

Leave a Reply