Түрээслэгч сонгон шалгаруулах урилга

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь дараах объектуудыг түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

1. Сонгон шалгаруулалтын нэр

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн доорх объектуудыг тухай чиглэл, зориулалт тус бүрээр түрээслэх сонирхолтой иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах;

Шалгаруулалтад оролцогч иргэн, хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтын материалыг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 13:00 цагаас өмнө АШУҮИС-ийн төв байрны 211 тоот өрөөнд битүүмжлэн ирүүлсэн байна. Битүүмжилсэн дугтуйн гадна сонгон шалгаруулалтын нэр, байршил, зориулалтыг тодорхой бичсэн байна.

2. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

д/д Түрээслэх талбайн нэршил, чиглэл, зориулалт Байршил Талбайн хэмжээ
2 Кофе шоп АШУҮИС-ийн хичээлийн төв байрны 1 давхарт Эко Цогцолборт 15,01 м.к
2 Кофе шоп АШУҮИС-ийн Ботаник дахь Шинэ цогцолборын А,Б блокын 1 давхарт 39,4 м.к
3 Кофе шоп АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн 1 давхарт 16,8 м.к
4 Кофе шоп АШУҮИС-ийн Нүүр ам, судлалын сургуулийн 1 давхарт 46 м.к

3. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 13:00 цагт
Материал хүлээн авах хаяг УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Зоригийн гудамж, АШУҮИС-ийн төв байр, 2 давхар, 211 тоот /Архив бичиг хэргийн өрөө/
Материал нээх хугацаа, хаяг байршил 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 14:00 цагт УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Зоригийн гудамж, АШУҮИС-ийн төв байр, 2 давхар, 227 тоот /Хангамж үйлчилгээний газрын өрөө/-д нээнэ.
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ 1 м.к талбайн түрээсийн жишиг үнийг  ТӨБЗГ-ын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр тогтоолын хавсралтын дагуу байна. Үүнд:

-Худалдаа, үйлчилгээ- 15,000

/Жич: Түрээсийн үнэд ашиглалтын зардал багтаагүй болно./

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын  газрын  2020 оны 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн түрээслэгч сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод зохион байгуулах
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал Иргэний хувьд:

–       Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

–       Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл

–       Өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбар

–       Харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн 2 жилийн дансны хуулга,

–       Оршин суугаа газрын тодорхойлолт

–       Шүүхийн тодорхойлолт

–       Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар;

–       Шаардлагатай тохиолдолд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг

–       Талбай түрээслэх үнийн санал

Хуулийн этгээдийн хувьд:

–       Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар

–       Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл

–       Өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбар

–       Санхүүгийн чадварыг нотлох баримт сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан

–       Татварын тодорхойлолт

–       Нийгмийн даатгалын тодорхойлолт

–       Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар;

–       Шаардлагатай тохиолдолд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг

–       Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал

4. Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр тогтоолын дагуу Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн хэмжээг тогтоох заавар, улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолыг үндэслэн зохион байгуулна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолын дагуу Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

5. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч АШУҮИС дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 312003 дугаартай утсаар болон www.mnums.edu.mn  цахим хуудас, davaasuren.m@mnums.edu.mn  хаягаас мэдээлэл авна уу.

Хаяг: УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Зоригийн гудамж, АШУҮИС-ийн төв байр, 2 давхар, 227 тоот

Холбогдох албан тушаалтан:

Хангамж үйлчилгээний газрын менежер: М.Даваасүрэн

Утасны дугаар: 312003

Leave a Reply