“МИНИЙ ЭХ ОРОН – МОНГОЛЫН САЙХАН ОРОН” сэдэвт фото зургийн уралдааны удирдамж

Зорилго:
“Оюутан хөгжил” хөтөлбөрийн “Эх оронч оюутан” дэд хөтөлбөрийн хүрээнд АШУҮИС-ийн багш, ажилтан, ажилчид, оюутан залуусын дунд эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх орноороо бахархах, фото зураг сонирхогчдын авьяасыг дэмжих, тэднийг хамт олондоо таниулах, сурталчлах, тоог нэмэгдүүлэх, улмаар клуб байгуулах, үйл ажиллагааг нь тогтмолжуулах
Хугацаа:
• Бүтээл хүлээн авах хугацаа:
2022.02.09 – 02.21
• Шалгаруулах өдөр 2022.02.25
Хамрах хүрээ:
АШУҮИС-ийн багш, ажилтан, ажилчид, оюутан залуучууд
Бүтээлд тавигдах шаардлага:
● Оролцогч өөрийн авсан өмнө нь ямар нэгэн уралдаанд оролцож байгаагүй бүтээлээр оролцоно.
● Фото зургийн эхийг файлаар ирүүлнэ.
● Нэг хүн 5-10 бүтээл ирүүлнэ.
● Фото зураг нь пиксель өндөр, 300 DPI-аас дээш шаардлагыг хангасан байх
● Фото зураг хар цагаан, өнгөт байж болно.
● Шалгарсан 30 бүтээлээр үзэсгэлэн гаргаж эхний 3 байрыг эзлүүлнэ.
Шалгаруулалт:
● 5 хүнтэй комисс шалгаруулна.
● Зөвхөн эх зургийг үзэж шалгаруулна.
● Шүүгчид 10 хүртэл оноо өгнө.
● Шүүгчдийн дундаж оноогоор цуваагаар байр эзлүүлнэ.
● Шүүгчдийн оноо эцсийн үнэлгээ болно.
● Шүүлттэй холбоотой гомдлыг хүлээн авахгүй.
Шагнал:
● Эхний 3 байр өргөмжлөл, мөнгөн шагнал
● Тусгай байр 2, талархал, мөнгөн шагнал
● Шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, нийтэд сонирхуулж сурталчилна.
Бүтээл хүлээн авах цахим хаяг: student@mnums.edu.mn
АШУҮИС-ийн Захиргаа, Оюутны Хөгжил, Удирдлагын Газар, Оюутны Холбоо

Leave a Reply