mn

Нийгмийн эрүүл мэндийн сургууль, нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран иргэдийг тамхинаас гаргах төслийг нийслэлийн 6 дүүрэгт хэрэгжүүлэхээр боллоо

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, АНУ-ын Лома Линда их сургуулийн хамтарсан “Тамхинаас гаргах эмийн эмчилгээ, зан үйлийн интервенцийн үр дүн” сэдэвт төслийг нийслэлийн 6 дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд хэрэгжүүлж эхлэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл Мэндийн Газартай хамтарсан уулзалт, сургалтуудыг 2022.01.12-15 өдрүүдэд зохион байгууллаа.
1. Цахим хуралд Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл. Мэндийн асуудал хариуцсан орлогч дарга Ж.Отгонболд, нийслэлийн төвийн 6 дүүргийн СБДЭМТ, БГДЭМТ, СХДЭМТ, ХУЭМТ, БЗДЭМТ, ЧДЭМТөвүүдийн Нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга, Чанарын албаны дарга, сэтгэц-наркологийн кабинетын эмч, АШУҮИС, НЭМС-ийн захирал Д.Даваалхам, НЭМС, АУС багш нар, эрүүл мэндийн нийгмийн ажилтнууд зэрэг албаны нийт 26 хүн оролцлоо.
2. Нийслэлийн 6 дүүргийн эмч, мэргэжилтнүүд болон судлаачдыг чадавхижуулах сургалтанд НЭМС-ийн ЭМНАНУТ, Эпидемиологи, биостатистикийн тэнхим, АУС-ийн Уушги судлалын тэнхим, Арьс харшил судлалын тэнхим , Зүрх судлалын тэнхим, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим, Эмзүйн сургуулийн ЭХУС тэнхим, ЭЭМ тэнхимийн багш нар болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэснийн төвийн наркологийн эмч нар сургалт явууллаа.
3. Сургалтанд Нийслэлийн эрүүл мэндийн газар, нийслэлийн 6 дүүргийн НЭМ-ийн асуудал хариуцсан орлогч дарга, эрүүл мэндийн төвийн сэтгэц наркалогийн кабинетийн эмч, Зүрх судас болон дотрын эмч нар, өрхийн мэргэжилтэн, төсөлд ажиллах эрүүл мэндийн нийгмийн ажилтанууд, оюутнууд нийт давхардсан тоогоор 69 хүн цахим болон танхимаар  оролцлоо.
Сургалтын эхний өдөр төслийн ерөнхий танилцуулга, судалгааг хийх арга аргачлал, судалгаанд ашиглах эм, наалт тэдгээрийг хэрхэн ашиглах, эмчилгээний үр дүн, явцад гарч болох эрсдэл, авах арга хэмжээний талаар мэргэжлийн багш нар хичээлийг удирдан явууллаа.

2022.01.14-ний өдөр сургалтын явц

Сургалтын 2 дахь өдөр 2022.01.15 ны 09:00-17:00 цагт үргэлжилж, тамхинаас гарах хүсэлтэй иргэдэд зан үйлийн зөвлөгөө хэрхэн өгөх, сэдэлжүүлэх, судалгааны хэрэглэгдэхүүнийг зан үйлийн зөвлөгөөтэй хэрхэн уялдуулах талаар танилцуулж, оролцогчдыг багт хуваарилан интервенцийн урсгал, зан үйлийн зөвлөгөө өгөх симуляци дадлага хийлээ.

Leave a Reply