ОХУ-ын төгсөлтийн дараах боловсролын академийн Иркутск хотын салбар, Красноярскийн зүрхний мэс заслын төвтэй хамтран ажиллахаар боллоо

АШУҮИС-ийн эмнэлэг харицсан дэд захирал АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндавга, АУС-ийн яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг судлалын тэнхмийн эрхлэгч, Монгол Улсын төрийн соёрхолт, доктор, профессор Л.Ганболд, МЯЭ-ийн мэс заслын тасгийн зөвлөх эмч, Монгол Улсын хүний гавьяат эмч, Төрийн соёрхолт, АШУ-ны доктор, профессор О.Сэргэлэн нар 2022 оны 2 сарын 1-2ны өдрүүдэд ОХУ-ын төгсөлтийн дараах боловсролын Академийн Иркутск хотын салбар, мөн Краноярскийн зүрхний мэс заслын төвтэй хамтран ажиллахаар боллоо.
Хамтын ажиллагааны хүрээнд үндсэн ба төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр сургалт зохион байгуулах, мөн хүүхдийн зүрхний мэс засал, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч сувилагч, перфузиолог, хүүхдийн зүрхний эмч, пренаталь оношилгооны чиглэлээр эмч мэргэжилтэн бэлтгэж, эмч нарын баг хамтарсан хагалгаа хийхээр тохиролцлоо.

Leave a Reply