“ҮЛГЭРЛЭГЧ ОЮУТАН” дэд хөтөлбөрийн үйл ажиллагаа

“Үлгэрлэгч оюутан” дэд хөтөлбөрийн үйл ажиллагаа Google платформыг ашиглан 2021 оны 11-р сарын 15-ны өдөр нээлтээ хийлээ. АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар нээлтэд оролцож хэлсэн үгэндээ …”Эрдэм мэдлэгтэй- Чадварлаг, Энэрэх сэтгэлтэй-Хүнлэг,
Эрч хүчтэй- Бүтээлч эмч, мэргэжилтэн бэлтгэхэд” анхааран ажиллахаар “Оюутан хөгжил хөтөлбөр” үйл ажиллагаагаа эхэлж байгааг дурьдаад цаашид оюутны хөгжилд онцгой анхаарах талаар дурьдлаа.
Тус дэд хөтөлбөрийн хүрээнд “Өөрийгөө танихуй” цуврал лекц долоо хоног бүрийн Даваа гарагаар зохион байгуулагдаж “Эмч эмнэлгийн мэргэжилтний суралцах үндэсний жишиг загвар” сэдвээр Академич, профессор Ц.Лхагвасүрэн багш” сэдвээр лекц уншиж
өнгөрсөн түүхийн ололт, амжилтыг үргэлжлүүлэхээс гадна алдаан дээрээ суралцах цаг ирсэнийг ойлгуулж, монгол хүний онцлог,  үнэт зүйлс, ёс заншлаа судалж, амьдрах ухаанд суралцах хэрэгцээ үүссэнийг тайлбарлаж “Амьдрах ухаанд суралцах тэгш дүүрэн
зарчимд” суралцах загварыг танилцуулав.”

“ Бясалгалын ач тус ” сэдвээр Монголын Випашяна судлалын төвийн тэргүүн Д.Ширэндэв багш сэдвээр уншиж “Зөв зүйлийг зөв хийж, зөв хүн болохын тулд амьдрах ухаанд суралцах хэрэгцээ оюутнуудын дунд бий болсон. Сэтгэлээ тайван болгосноор
ямар ч асуудлыг зөв илрүүлж, асуудлын шалтгааныг зөв тодорхойлж сурахад бясалгал тусалдаг болохыг дэлгэрэнгүй танилцуулсан.
“Анхаарал төвлөрөлтийн хүч” сэдвээр 2012 оны АШУҮИС-ийн төгсөгч, СЭМҮТ-ийн их эмч, сэтгэл засалч Ж.Гантулга лекц уншиж, “Сэтгэцийн эрүүл мэндийн ойлголт болох сэрэл, мэдрэхүй, анхаарал төвлөрөлт, ой тогтоолтын талаар” мэдээлэл өгсөн.
“Ой тогтоолтын арга техникийг анагаахын хичээл дээр хэрхэн ашиглах” сэдвээр “Ой тогтоолтын” олон улсын шүүгч, АШУҮИС-ийн төгсөгч Ө.Сэнгэсамдан” лекц уншиж сэдвээр “Сурахад суралцахад багшийн үүрэг их бөгөөд хичээлийг сонирхолтой, хөгжилтэй явуулснаар оюутнууд илүү хурдтай сурдаг. Мэдээллийг өөрийн болгохын тулд тархи хэрхэн ажилладаг талаар мэдэхээс гадна  бодит ба хийсвэр зүйлийг цээжлэхийн тулд ашиглах арга техникийн талаар цэгцтэй мэдээлэл өгч, жишээгээр тайлбарлалаа.
“Өөрийгөө танихуй” цуврал лекцийн бүрэн бичлэг http://elearning.mnums.edu.mn –д бүрэн эхээр нь байршуулж олны хүртээл болгож байгаа болно. Лекц үргэлжилж байна.

Оюутны хөгжил, удирдлагын газар
Багшийн хөгжил, цахим сургалтын газар

Leave a Reply

Сүүлийн бичлэг