Гадаад багш, оюутнуудын өдөрлөг зохион байгуулагдлаа

АШУҮИС-ийн Оюутны хөгжил, удирдлагын газраас “Гадаад багш, оюутны өдөрлөг”-ийг Гадаад харилцааны газар, Маркетингийн газар, Цахим сургалт, багшийн хөгжлийн газар, Их сургуулийн Эмнэлэг хөгжлийн газар, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгч мэргэжилтэн Э.Лхагвасүрэн, Эрүүл мэндийн байдлаар ялгаварлан гадуурхахаас хамгаалах холбооны ерөнхийлөгч Д.Батдорж хамтран зохион байгуулж, урилгаар Монгол улсад суугаа БНАЛАУ-ын элчин сайдын яамны 3-р нарийн бичгийн дарга Кеовонгуд Анун оролцлоо. Тус өдөрлөгт АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар, Эрдэм шинжилгээ гадаад харилцаа хариуцсан дэд захирал, АУ-ны доктор, дэд профессор Б.Дамдиндорж болон газрын дарга, мэргэжилтнүүд оролцон АНУ-ын Evans William Roberts, Toney Samuel Earl, Япон улсын Nishikido Masatoshi БНСУ-ын төлөөлөл зочин багш нар мөн БНАЛАУ, БНСУ-ын оюутнуудтай уулзаж сургуулийн бодлого, дэмжлэгийг танилцуулан санал солилцлоо. Гадаад зочин багш, оюутнуудад чөлөөт цагаа өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, багаар ажиллахад зориулагдсан сургуулийн орчинг танилцуулан чиглүүлэх үйлчилгээ болон Монгол орны түүх, өв соёлыг сурталчиллаа.

Leave a Reply