АУС-ийн “Хүний их эмч” мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн “Өрхийн Анагаах Ухаан” хичээлийн Workshop амжилттай зохион байгуулагдлаа

АШУҮИС, АУС-ийн “Хүний их эмч” мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн “Өрхийн Анагаах Ухаан” хичээлийн Workshop амжилттай зохион байгуулагдлаа

АШУҮИС-ийн хэрэгжүүлж буй бакалаврын зарим хөтөлбөрүүдийн агуулгад үнэлгээ хийж буй ажлын хүрээнд Анагаах Ухааны Сургуулийн “Хүний их эмч” бэлтгэх сургалтын Өрхийн Анагаах Ухааны хичээлийн хөтөлбөрийг улам боловсронгуй болгох зорилгоор тус
семинарыг зохион байгууллаа.
Тус семинар 2022 оны 1 дүрээр сарын 28 өдөр боллоо. Семинарыг нээж АШУҮИС-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва нээж үг хэлснээр семинарын үйл ажиллагаа эхэлсэн. Зочин илтгэгчээр Уушги харшил судлалын тэнхимийн профессор багш АУ-ны доктор профессор С.Мөнхбаярлах “Төгсөгчдийн эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хандлага” сэдэвт, Харилцааны ур чадварын тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор С.Оюунцэцэг “Хөтөлбөрийн үнэлгээ” сэдэвт, ажил олгогч, хамтран ажиллагч эмчээс Чингэлтэй дүүрэг “Ундрах ирээдүй” ӨЭМТ дарга Ж.Алтантуул “Өнөөгийн ӨЭМТ-ийн нөхцөл байдал, ӨЭМТ-д зонхилон тохиолдох өвчин эмгэг” сэдэвт лекц танилцуулагдлаа. Мөн АУС-н захирал доктор дэд профессор Д. Мөнхбаатар, АШУҮИС-н Төгсөлтийн өмнөх сургалтын албаны арга зүйчид оролцлоо. Энэ удаагийн семинарын онцлог нь 4 ажил олгогч оролцсон явдал байлаа. Чингэлтэй дүүрэг Шэжиддүг” ӨЭМТ дарга Ц.Цэрэндолгор, Баянзүрх дүүрэг, “Эрүүл өрх” ӨЭМТ дарга М.Алтанхуяг, Чингэлтэй дүүрэг “Ундрах ирээдүй” ӨЭМТ дарга Ж.Алтантуул, Баянзүрх дүүрэг, “Оцелло сэргэлт” ӨЭМТ дарга С.Балжинням нар баг бүрт хуваарлагдан оролцлоо. АУС-ийн тэнхимийн эрхлэгч, багш нар нийт 30 гаруй оролцогч хамрагдсан үр дүнтэй семинар болж өндөрлөлөө. Өрхийн анагаахын ухааны тэнхимийн багш нар, оролцогчдыг хамруулсан багийн 2 ажлыг удирдан чиглүүлж багуудаас гарсан саналуудыг нэгтгэн тэнхимийн хичээлийн хөтөлбөрийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, улам боловсронгуй болгоход
нээлттэй байдлаар АУС-ийн багш нар ажил олгогч нараас санал авч дүгнэн хэлэлцүүлэн цаашдын сургалтын хөтөлбөрт шинэлэг санаануудыг тусган ажиллахаар боллоо. Тус үйл ажиллагааг амжилттай явуулахад туслалцаа үзүүлсэн Эмнэлзүйн асуудал эрхэлсэн дэд захирал Д.Цэрэндагва, АУС-ийн захиргаа, ТӨСБЗГ, АУС-ийн тэнхимийн эрхлэгч нар, АУС-ийн багш, тэнхимийнхээ хамт олон гүн талархал илэрхийлье.

Leave a Reply

Сүүлийн бичлэг