Шинжлэх ухааны салбарын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдлаа

Монгол Улсын Боловсрол Шинжлэх Ухааны яамнаас 2022 оны 02 сарын 10-11-ны өдрүүдэд Шинжлэх ухаан, технологийн салбарын шинэчлэл, 2022 онд хэрэгжүүлэх томоохон ажлуудаа хэлэлцэхээр салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгуулж, БШУЯ, ШУА, Шинжлэх ухааны хүрээлэн, Их сургуулийн эрдэм шинжилгээ хариуцсан ажилтнууд оролцлоо. АШУҮИС-аас уг зөвлөгөөнд тус сургуулийн захирал, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар, Эрдэм шинжилгээ гадаад харилцаа хариуцсан дэд захирал, АУ-ны доктор, дэд профессор Б.Дамдиндорж, Шинжлэх ухаан технологийн газрын дарга, АУ-ны доктор, профессор Д.Отгонбаяр нар оролцлоо.

ЗӨВЛӨГӨӨНИЙГ НЭЭЖ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ- АМГАЛАН ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
 Шинжлэх ухаан, технологи, инновацын судалгаа, шинжилгээний чиглэлийг оновчтой болгон судлаачийн чадавхыг дээшлүүлж, эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулах төсвийн зардлыг 4 дахин нэмэгдүүлэх

 Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эдийн засаг, нийгмийн хөгжилд өгч байгаа үр өгөөжийг шалгуур болгон санхүүжүүлдэг өрсөлдөөнт болон тогтмол санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлэх
 Нэгдсэн, төрөлжсөн, нээлттэй лабораторийг байгуулан салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэг зорилтуудыг бодит ажил болгох бодлого, шийдвэрийг БШУЯ-наас үе шаттайгаар гарган ажиллаж байгааг дурьдлаа.

2022 ОНД ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН САЛБАРТ:
 Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, шинэчлэх
 Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх

 Шинжлэх ухааны салбарын үнэт капитал болох хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэн, ажиллах нөхцөлийг сайжруулах, салбарын ажилтнуудын цалин, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх
 Эрдэм шинжилгээний ажлын уялдааг хангах, практик үр дүнг дээшлүүлэх
 Салбарын зөөлөн болон хатуу дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг 5 үндсэн чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөсөн бөгөөд эдгээр бодлого, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхэд эрдэмтдийн үнэтэй санал, санаачилга, зөвлөгөө дэмжлэг, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой байгааг онцоллоо.

 

Leave a Reply

Сүүлийн бичлэг