АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар БНПУ-аас МУ-д суугаа элчин сайд Кшыштоф Бойко-г хүлээн авч уулзлаа

2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад Суугаа Элчин Сайд Эрхэмсэг ноён Кшыштоф Бойко-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Эрхэмсэг ноён Кшыштоф Бойко нь Бүгд Найрамдах Польш Улсын Катовицийн Силесиагийн их сургууль АШУҮИС-тай хамтран ажиллах хүсэлт илэрхийлсэнийг өөрийн биеэр ирж мэдэгдэж байгааг онцоллоо. АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, бид тухайн их сургуультай бүхий л талаар хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ.

Leave a Reply

Сүүлийн бичлэг