mn

“ИРЭЭДҮЙН ҮНЭ ЦЭНЭ – ШИНЭ ҮЕИЙН СУДЛААЧИД” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний “Эм зүйн салбар” хурлын удирдамж

АШУҮИС-ийн үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулан АШУҮИС-ийн Оюутны Хөгжил
Удирдлагын Газар, Оюутны Эрдэм Шинжилгээний Нийгэмлэг хамтран “ИРЭЭДҮЙН ҮНЭ ЦЭНЭ- ШИНЭ ҮЕИЙН СУДЛААЧИД” оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2 үе шаттайгаар зохион байгуулна.
Нэгдүгээр шат: Эм зүйн салбар хуралдаан 2022 оны 03 сарын 21-ний өдөр
Хоёрдугаар шат: Нэгдсэн хуралдаан 2022 оны 04 сарын 08-ны өдөр
Салбар хуралдаанаас шалгарсан шилдэг 20 илтгэл нэгдсэн хуралдаанд оролцоно.
Хурлыг Монгол улсын Төрөөс Эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод нийцүүлэн Эрүүл мэндийн салбарын инноваци, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийн хүрээнд нотолгоонд суурилсан эмнэлгийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, өвчин эмгэгээс урьдчилан
сэргийлэх, оношлох, эмчлэхэд орчин үеийн дэвшилтэт технологи арга аргачлалыг нэвтрүүлэх чиглэлээр болон “Ковид-19” халдварын тархвар зүй, оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалтын чиглэлээр хийсэн оюутны эрдэм шинжилгээний, судалгааны ажлын үр дүн бүхий шилдэг
илтгэлүүд хэлэлцэгдэхээр улсын хэмжээнд зохион байгуулагдана.

Хамрах хүрээ: Эм зүйн чиглэлийн их, дээд сургуулийн оюутан
Зохион байгуулагч: АШУҮИС-ийн Эм зүйн сургууль, АШУҮИС-ийн Оюутны Хөгжлийн
Удирдлагын Газар, Оюутны Эрдэм Шинжилгээний Нийгэмлэг, Оюутны холбоо
Хэзээ: 2022 оны 03 сарын 21-ний өдөр 10.00 цагаас
Эрдэм шинжилгээний хурлын хураангуйд тавигдах шаардлага:
Илтгэлийн хураангуйг А4 цаас дээр, цаасны бүх талаас 2 см зайтай, Arial фонтоор, мөр хоорондын
зай Single, 4 талаас тэгш (Justify) байхаар монгол, англи хэл дээр тус бүр нэг нүүрэнд 500 үгэнд
багтаан бичнэ.

Хураангуй дараах бүтэцтэй байна. Үүнд:
1. Бүтээлийн сэдэв: Arial 12, Bold, жижиг үсгээр бичнэ.
2. Судлаачдын нэрс, харьяалал: Илтгэлийн нэрийн баруун доор Arial 10 фонтоор, Italic
горимоор бичнэ. Үндсэн судлаачтай холбогдох судлаачийн цахим шуудангийн хаяг,
утасны дугаар.
3. Үндэслэл: 1-2 өгүүлбэрт багтаан бичнэ.
4. Судалгааны зорилго
5. Судалгааны материал, арга зүй: Судалгаанд хэрэглэсэн арга зүйг тодорхой бичнэ.
6. Үр дүн: Хүснэгт, зураг оруулахгүй бичнэ.
7. Дүгнэлт: Нэг өгүүлбэрээр дүгнэж бичнэ.
8. Түлхүүр үгс: Тухайн судалгааны онцлог, агуулгыг илэрхийлэх 5 хүртэл үг байна.
Илтгэлийн хураангуйг хүлээн авах цахим хаяг:

tungalag.b@mnums.edu.mn

Leave a Reply