АШУҮИС-ийн удирдлагууд харьяа байгууллагуудад ажиллалаа

АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, дэд захирлууд, газрын дарга нарын хамтаар бүрэлдэхүүн сургууль, эмнэлэг, хүрээлэнгийн багш эмч, судлаач, ажилтнуудтай уулзалт хийн газар дээр нь ажлаа дүгнэн ярилцаж тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэдэг уламжлалтай.

Энэ удаагийн ээлжит уулзалтыг 02 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Нүүр ам судлалын сургууль, Нүүр ам судлалын төв эмнэлэг, АШУҮИС-ийн Төв эмнэлэг, Ерөнхий боловсролын ахлах сургууль, Био-Анагаахын сургууль, Нийгмийн Эрүүл мэндийн сургууль, ЭМШУТНомын сан, Био Анагаахын хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эмнэлзүйн Молекул оношлогооны төвийн удирдлага хамт олонтой уулзаж сургалтын хөтөлбөр, эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөр, стандартын хэрэгжилт, мэргэжлийн үйл ажиллагааны явцыг дүгнэж, чиглэл, үүрэг даалгавар өгч, асуудлуудыг шийдвэрлэн ажиллалаа.

 

Сүүлийн бичлэг