Уламжлалт Анагаах Ухааны Докторын Зэрэг Хамгаалуулах Зөвлөлийн ээлжит хуралдлаа

Уламжлалт Анагаах Ухааны Докторын Зэрэг Хамгаалуулах Зөвлөлийн ээлжит хуралдаан 2022 оны 02-р сарын 24-нд боллоо.
АШУҮИС-ийн докторант Бат-Эрдэнэ овогтой Ариунцэцэг “ТАРХИНЫ ЦОЧМОГ БА АРХАГ ЦУС ТАСАЛДЛЫН ЗАГВАРЫН ҮЕД АНТИШЕМИН БЭЛДМЭЛИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ” сэдвээр Анагаах ухааны докторын (PhD) зэргээ амжилттай хамгааллаа.
УАУ-ны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, АУ-ы доктор, профессор Н.Хүрэлбаатар докторын зэргээ амжилттай хамгаалсан эрдэмтэнд хурлаас гарсан, санал шүүмжийг дараагийн эрдэм шинжилгээний ажилдаа тусгаж ажиллахыг цохон тэмдэглэж, эрдэм шинжилгээний ажлын зөвлөх, удирдагч нарт болон судалгааны багт баяр хүргэж, эрдэм судлалын ажлын өндөр амжилтыг хүслээ

Leave a Reply

Сүүлийн бичлэг