Био-анагаахын хүрээлэнтэй УАУ-ны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүд танилцлаа

БИО-АНАГААХЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ УАУ-НЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ
ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ТАНИЛЦЛАА
Уламжлалт Анагаах Ухааны Докторын Зэрэг Хамгаалуулах Зөвлөлийн гишүүн эрдэмтэд АШУҮИС, Био-Анагаахын Хүрээлэнгийн үйл ажиллагаатай 2022 оны 02-р сарын 24-ны өдөр танилцлаа. АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Дамдиндорж, УАУ-ны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Цэнд-Аюуш, Био-Анагаахын хүрээлэнгийн захирал Ч.Баттогтох нар судалгааны тэргүүлэх чиглэлүүд, хүрээлэнгийн төвүүд болон лабораториуд, хэрэгжүүлж буй төслүүд, хамтран ажиллах боломжтой салбаруудын талаар танилцууллаа. Улмаар УАУ-ны Докторын Зэрэг Хамгаалуулах Зөвлөлийн гишүүд АШУҮИС, Био-Анагаахын Хүрээлэнг түшиглэж хийх ажлууд, суурь судалгаа, цөм технологи, хэрэглээний судалгаа чиглэлээр судалгаа боловсруулалтын ажлууд, ирээдүйн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Leave a Reply

Сүүлийн бичлэг