АШУҮИС, МАУОУС-ийн удирдлагууд Дархан-уул аймаг дахь Аус-ийн оюутнуудын хүлээн авч уулзав

АШУҮИС-ийн МАУОУС нь Японы Токио Ариаке Их Сургуультай хамтран “Уламжлалт анагаахын засалч” хөтөлбөрөөр Монгол Япон уламжлалт анагаах ухааны мэргэжилтэн бэлддэг. Дархан-Уул аймаг дахь АУС-тай хамтран ажиллах хүрээнд “Уламжлалт анагаахын засалч”-ийн ангийн оюутнууд 2018 оноос Японы ТАИС, МАУОУС-ийн багш нараар мэргэжлийн хичээл заалгаж, эмнэлзүйн дадлага хийж суралцдаг бөгөөд төгсөх 4 дамжааны 6 оюутан хичээлийн 2-р хагасаас МАУОУС дээр Жүдо бариа заслын дадлагажих эмнэлзүйн сургалт болон судалгааны арга зүйд суралцаж байна.
3-р сарын 1-ний өдөр АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар оюутнуудад эмчийн халат, дурсгалын зүйлийг гардуулан өгч цаашдын сурлагад нь амжилт хүслээ. Оюутнууд АШУҮИС-ийн Зүүн кампус дахь 1200 оюутны дотуур байранд байрлуулан суралцах нөхцөлөөр хангаж буй АШУҮИС-ийн удирдлагуудад талархал илэрхийлэв.

 

Leave a Reply

Сүүлийн бичлэг