Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа

АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси-Комланыг 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Дамдиндорж, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн Сангийн зөвлөх Б.Цогтбаатар, Гадаад харилцааны газрын дарга Б.Амартүвшин нар оролцлоо.
АШУҮИС-ийн Төв эмнэлэгт “Нярайн скрининг оношилгооны төв” байгуулах талаар санал солилцож, өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтойг онцлон хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахыг хоёр тал тохирлоо. Зочид АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Сүүлийн бичлэг