НҮБ-ын Хүүхдийн сантай нярайн скрининг чиглэлээр хамтран ажиллахаар боллоо

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, НҮБ-ын Хүүхдийн Сантай 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд АШУҮИС-ийн Төв эмнэлэгт Нярайн скрининг оношилгооны төв байгуулах, тус их сургуулийн орон нутаг дахь салбар сургуулиудын харьяа эмнэлгүүдийн эмэгтэйчүүд, хүүхдийн тасаг болон амбулаторийн тусламж үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэх, АШУҮИС-ийн багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, “Залуу эмч нарын сүлжээ”-г үүсгэн байгуулж дэмжих зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Leave a Reply

Сүүлийн бичлэг