Aрхангай аймагт БАГШ ШАВИЙН эрдмийн уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн 80 жилийн ойд зориулсан багш шавийн уулзалт, Хүний гавьяат эмч Б.Дэлгэрхангай агсны шинэ технологи учир чадвар, өвчтөн төвтэй тусламж сэдэвт онол практикийн бага хурал, Хүний гавьяат эмч Э.Баатархүү агсны нэрэмжит эмч нарын ажил мэргэжлийн уралдаан, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалт 2022 оны 3 дугаар сарын 25-26-ны өдөр Архангай аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Багш шавийн уулзалтад эмнэлэг эрхэлсэн дэд захирал Д.Цэрэндавга, Ардын багш, академич Ц.Лхагвасүрэн, Эмзүйн сургуулийн захирал, доктор, дэд профессор Д.Даваадагва, доктор, профессор Ж.Энхцэцэг, доктор, дэд профессор Г.Эрдэнэтуяа, А.Отгонбат, С.Мөнхбат, Монгол Японы эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, доктор М.Наранпүрэв, доктор Н.Халиун, Г.Хулан нар оролцож, лекц уншиж, тасаг нэгж дээр зөвлөгөө өглөө. Багш шавийн уулзалтаар Анагаахын Шинжлэх Ухааны их сургууль, Архангай аймагтаа хамтран ажиллах гэрээ байгууллаа. Хөдөө орон нутагт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийг Монгол Улсын Засгийн газрын шагнал, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн Эрдэнийн Очир медаль, Төгсөгчдийн холбооны шагналаар шагнаж урамшуулав.

Сүүлийн бичлэг