АШУҮИС, ОБЕГ хамтран ажиллах гэрээ байгууллаа

АШУҮИС-ийн захирал АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар, Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Хамтран ажиллах гэрээ байгуулсанаар Онцгой байдлын байгууллагын харъяа анги, байгууллагын эмч-сэтгэл зүйч, эмнэлгийн зааварлагч, эмнэлгийн мэргэжилтнийг төгсөлтийн дараах сургалтад хамруулж, мэргэшүүлэх, давтан сургах, АШУҮИС-ийн “Оюутан хөгжил” хөтөлбөрийн “Эх оронч оюутан” дэд хөтөлбөрийн хүрээнд АШУҮИС-ийн оюутан суралцагсадыг онцгой байдлын байгууллагын ажлын онцлогтой танилцуулах, эх оронч сэдлийг бий болгох, их сургуулийн эмнэлэгт онцгой байдлын үед хээрийн эмнэлэг нээн ажиллуулах, яаралтай тусламжийн нисдэг тэрэгний талбай бэлдэх зэрэг чиглэлээр ажлын төлөвлөгөө боловсруулж хамтран ажиллахаар тохиролцлоо.

Leave a Reply

Сүүлийн бичлэг