Эрдмийн чуулган 64 анагаах ухааны салбар хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа

АШУҮИС-ИЙН ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД
“Эрдмийн чуулган 64” Анагаах ухааны салбар хуралдаан 2022 оны 04 сарын 04-ний өдөр танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн чуулганаар эрүүл мэндийн салбарын эрдэмтэн багш, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын дээж болсон 100 гаруй эрдэм шинжилгээний илтгэл, 30 гаруй эмнэлзүйн ховор тохиолдлуудаас шалгарсан 15 шилдэг эрдэм шинжилгээний илтгэл, 10 эмнэлзүйн ховор тохиолдлыг хэлэлцүүлж байна. Гадаадын зочин илтгэгчээр Япон улсын Миязаки Их сургуулийн Мэс заслын тэнхмийн эрхлэгч професссор Ацуши Нанашима, АНУ-ын Висконсин Анагаах Ухааны Коллежийн Цус-Хавдар судлалын тасгийн профессор Жоел Ландберг нар уригдан оролцож эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээ танилцуулав.
  

Leave a Reply

Сүүлийн бичлэг