Монгол анагаах ухааны салбар хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа

АШУҮИС-ИЙН ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЭРДМИЙН ЧУУЛГАН-64 “УЛАМЖЛАЛТ АНАГААХЫН ЭМНЭЛ ЗҮЙД ПРОФЕССОРЫН БАГИЙН МАНЛАЙЛАЛ” СЭДЭВТ МОНГОЛ АНАГААХ УХААНЫ САЛБАР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол анагаах ухааны салбар хуралдаан 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр танхим болон цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монгол анагаах ухааны салбарын эрдэмтэн багш, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын 80 гаруй бүтээлээс шалгарсан 14 илтгэл, 10 ханын илтгэлийг хэлэлцүүллээ. Хуралдаанд БНСУ-ын Kyung Hee University-ийн профессор Tae-Hun Kim “Complementary and alternative medicine (CAM) for COVID-19: A brief introductory overview of published systematic reviews” илтгэлээр болон Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхимийн дэд профессор Т.Идэрхангай зочноор уригдан “Монгол Улсын тулгар төрийн нийслэл Хүннү гүрний Лүнчин буюу Луут хот” сэдэвт сонирхолтой илтгэл тавилаа.
Аман илтгэлийн төрөлд АУ-ны доктор, дэд профессор П.Молор-Эрдэнэ тэргүүн байр, АУ-ны доктор Б.Дэжидмаа дэд байр, АУ-ны доктор, профессор С.Сээсрэгдорж гуравдугаар байр, АУ-ны доктор, дэд профессор Ч.Батнайрамдал тусгай байр эзэлсэн бөгөөд ханын илтгэлийн төрөлд БУ-ны магистр Д.Энхмаа тэргүүн байр, АУ-ны магистрант Г.Марал дэд байр өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

 

Leave a Reply

Сүүлийн бичлэг