Нүүр ам судлалын салбар хуралдаан амжилттай боллоо

ЭРДМИЙН ЧУУЛГАН-64 НҮҮР АМ СУДЛАЛЫН САЛБАР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЛОО
АШУҮИС-ийн 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Эрдмийн чуулган-64” Нүүр ам судлалын салбар хуралдаан 2022 оны 4 дүгээр сарын 5-нд амжилттай зохион байгуулагдлаа. Хурлын үйл ажиллагаанд 300 гаруй эрдэмтэн багш, эмч, судлаачид оролцлоо. Нийт 47 илтгэл тавигдсанаас аман илтгэл 25, зочин илтгэл 3, ханан илтгэл 19 хэлэлцэгдэж, ЭХЭМҮТөвийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн эмч, АУ-ны магистр Ж.Эрдэнэцогт Тэргүүн байр, НАСС-ийн Нүүр амны согог заслын тэнхмийн багш, АУ-ны доктор Б.Сапаар Дэд байр, Шүдний тулгуур эд сувгийн эмчилгээний тэнхимийн багш, АУ-ны магистр Х.Оюунхишиг Гутгаар байрыг тус тус эзлэв. Ханан илтгэлийн Тэргүүн байрт НАСЗТэнхимийн багш, АУ-ны магистр Г.Мөнхжаргал, ШТЭСЭТэнхимийн резидент эмч Б.Дэлгэрмаа Дэд байрт, эмнэл зүйн тохиолдолын Тэргүүн байрт НАМЗТэнхимийн багш, АУ-ны доктор Б.Энх-Орчлон, Дэд байрт НАМЗТэнхимийн резидент эмч Б.Анхзаяа тус тус байр эзэллээ.

Leave a Reply

Сүүлийн бичлэг