mn
mn

Монгол-Япон эмнэлгийн менежментийн дараагийн төслийг хэрэгжүүлхээр боллоо

АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар болон сургуулийн удирдлагууд “Монгол-Японы эмнэлгийн менежмент, тусламж үйлчилгээг хөгжүүлэн төгөлдөржүүлэх” төслийн дэд удирдагч Х.Абог хүлээн авч уулзан, эхний шатны төслийн үлдэж буй хугацаанд ажлаа чанартай гүйцэтгэж, хүлээлгэн өгөх тал дээр хамтран ажиллахаар боллоо.
Мөн Жайка Олон улсын байгууллагын төв оффисын Хүний хөгжлийн газрын эрүүл мэндийн хэлтсийн орлогч дарга, судалгааны багийн ахлагч Риэ Сато тэргүүтэй төлөөлөгч нартай уулзаж, Монгол-Япон эмнэлэгт дараагийн шатанд хэрэгжүүлэх төсөл дээр харилцан ойлголцолд хүрч, сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, Их сургуулийн эмнэлэг болгон хөгжүүлэх чиглэлээр төслийг боловсруулан хамтран ажиллахаар тохиролцлоо.

Leave a Reply

Сүүлийн бичлэг