Монголын оюутны спортын V их наадамд амжилттай оролцож байгаа баг тамирчиддаа баяр хүргэ

Монголын оюутны спортын v их наадам нь 10 төрлөөр 2022 оны 4 дүгээр сарын 05 ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж байна. АШУҮИС-ийн баг тамирчид төрөл тус бүрт амжилттай оролцож байна.
Волейболын төрөлд Спортын мастер, доктор Х.Цэрэнвандан, ОУХМастер Б.Уранчимэг дасгалжуулагчтай эмэгтэй баг 2-р байрт эзэлж мөнгөн медаль хүртлээ.
Мөн Теаквондогын төрөлд Спортын мастер П.Мөнхзул дасгалжуулагчтай эмэгтэй +67 кг-ын жинд АСБД-ны 135 хэсгийн оюутан М.Хонгорзул 3-р байр эзэлж хүрэл медаль хүртсэнд баяр хүргэж сурлага спортын өндөр амжилтыг хүсье.

Leave a Reply

Сүүлийн бичлэг