Дэлхийн номын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Төв номын сан, АШУҮИС-ийн БАС-ийн Харилцааны ур чадварын тэнхмийн “BVVM” Хувь хүний хөгжил оюутны клубтэй хамтран АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар, оюутнуудад номын соёл түгээх, шинэ номын бүтээлээс танилцуулах, хувь хүний хөгжилд номын үнэ цэн, хэрэглээний ач холбогдлыг ойлгуулж, сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Дэлхийн номын өдөр” –ийг 2022 оны 4-р сарын 25-ны өдөр АШУҮИС-ийн Эко цогцолборт тэмдэглэн өнгөрүүлэв.
Жил бүр уламжлал болгон зохион явуулдаг энэ удаагийн “Дэлхийн номын өдөр” өдөрлөгийн хүрээнд шинэ ном, эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлийн үзэсгэлэн, “Тэргүүний уншигч” шагнал гардуулах үйл ажиллагаа, Непко компаний номын хямдралтай худалдаа амжилттай явагдлаа. “BVVM” Хувь хүний хөгжлийн клубын авъяаслаг оюутнуудын урлагийн мэндчилгээ, Флаш Моб бүжгийн үзүүлбэр, “АХА” танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн, “Ном хож” хөгжөөнт тэмцээн нь оюутнуудын сэтгэлийг хөглөж, талархал хүлээв.
Тус өдөрлөгт Нийслэлийн хүүхдийн сэргээн засах эмнэлгийн дарга Б.Одгэрэл мэргэжил нэгт, хамтран ажилладаг найз зохиолчидоо урьж, оролцон яг өнөөдрийн оюутан, залуучуудын хэрэгцээ болсон мэдээллийг өгч, ном бичих сонирхолыг төрүүллээ. “The top 10 Soft skills” номын зохиогч стратегич, бизнесийн зөвлөх Н.Гансүх, “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” , “Тархины блок”, “Мөнгөө тайван орхи” номын зохиогч лектор, коуч Г.Мөнгөн нарыг зочин илтгэгчээр урин оролцуулж зохиогчдын ном бүтсэн түүх, хувь хүний хөгжил, ур чадварын талаар чөлөөт ярилцлага өрнүүлэв.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай

Leave a Reply

Сүүлийн бичлэг