АШУҮИС-ийн түүхт 80 жилийн ойн хүрээнд “ЭМГЭГ ФИЗИОЛОГИЙН УЛСЫН II ОЛИМПИАД” 2022 оны 4 сарын 10, 16-ны өдрүүдэд 2 шаттайгаар амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү олимпиадад АШУҮИС, Говь-Алтай салбар сургууль, Ач анагаах ухааны сургууль, Эм зүйн Шинжлэх Ухааны их сургууль, Этүгэн их сургууль, Шинэ анагаах ухаан, Их засаг олон улсын их сургуулийн нийт 120 оюутан 1-р шатанд цахим хэлбэрээр оролцон
үүнээс шилдэг 15 баг буюу 45 оюутан 2-шатанд шалгаран мэдлэг, ур чадвараа уралдуулан оролцлоo.




