mn
mn

“ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ОЮУТНЫ УЛСЫН ГУРАВДУГААР ОЛИМПИАД” зохион байгууллагдлaa.

АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Яаралтай тусламж, Мэдээгүйжүүлэг Судлалын тэнхимийн дэргэдэх “Яаралтай тусламжийн оюутны клуб” -ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ОЮУТНЫ УЛСЫН ГУРАВДУГААР ОЛИМПИАД” нь 2022 оны 4-р сарын 9-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Тус олимпиадад АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд, АШУҮИС-ийн Дорноговь салбар АУС, “Ач” АУС, “Этүгэн” АУС, “Шинэ анагаах ухаан” Их сургууль, зэрэг Монгол Улсын хэмжээнд анагаахын боловсрол олгодог их сургуулийн I-VI дамжааны оюутнуудаас бүрдсэн нийт 32 баг, 128 оюутан оролцон мэдлэг, ур чадвараа сорилоо.
Мэдлэг, ур чадвараа сорьсон өрсөлдөөний үр дүнд:
• I байранд АШУҮИС, АУС-ийн V курсын оюутнуудаас бүрдсэн “EDTA” баг
• II байранд АШУҮИС, АУС-ийн VI курсын оюутнуудаас бүрдсэн “ЭКО” баг
• III байранд АШУҮИС, АУС-ийн VI курсын оюутнуудаас бүрдсэн “HOPE” баг тус бүр эзлэн өргөмжлөл, медаль, мөнгөн шагналыг хүртлээ.

Leave a Reply