АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Физик, мэдээлэл зүйн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохиогддог оюутны эрдэм шинжилгээний хурал 2022 оны 4 сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдээс дараах илтгэлүүд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
I байр: “Халдварт өвчний тархалтын судалгаа” ЭММЗ IV дамжааны оюутан А. Болор-Эрдэнэ, Б. Энхзаяа, удирдагч багш С. Баттулга.
II байр: “Эс уургийн харилцан үйлчлэлийн судалгаа” ЭММЗ IV дамжааны оюутан А. Сэр-од, удирдагч багш Ч. Галбадрах.
III байр: “Бактерийн эсийн Z-Потенциалын судалгаа.” ЭММЗ IV дамжааны оюутан Г. Батнасан, удирдагч багш Ч. Галбадрах.
