АШУҮИС-ийн Багшийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд залуу багш нарт зориулан 2022 оны 4 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулсан “Судалгааны арга зүй ба бүтээл хэвлүүлэх нь” сэдэвт 2 багц цагийн сургалтад 36 дадлагажигч багш хамрагдлаа. Судалгааны загвар, аргууд, судалгааны ёс зүй, мэдээлэл боловсруулах арга, эмнэлзүйн туршилт судалгаа, цахим номын сангаас бүтээл татах боломжууд, олон улсын сэтгүүлд бүтээл хэвлүүлэх сайн туршлага зэрэг агуулгын хүрээнд Анагаах ухааны доктор Д.Гантуяа, Анагаах ухааны доктор, дэд профессор М.Сугармаа, Анагаах ухааны доктор Б.Оюунтөгс, Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор Б.Батзориг, Магистр З.Баярцэнгэл, Магистр Х.Сэр-Од багш нар сургалтыг хөтлөн явууллаа.

