“ДОТООД ШҮҮРЭЛ СУДЛАЛЫН УЛСЫН АНХДУГААР ОЛИМПИАД – 2022” амжилттай зохион байгуулагдлаa

АШУҮИС-ийн 80 жилийн ойг тохиолдуулан АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Дотоод шүүрэл судлалын тэнхим, АШУҮИС-ийн Төв эмнэлэг, Монголын Диабетийн холбоо, Дотоод шүүрэл судлалын тэнхимийн дэргэдэх “Эндокрин оюутны клуб” хамтран 2022.04.25, 2022.04.30-ны өдрүүдэд “ДОТООД ШҮҮРЭЛ СУДЛАЛЫН УЛСЫН АНХДУГААР ОЛИМПИАД 2022”-ыг амжилттай зохион байгууллаа.
Тус олимпиадад нийт 89 багийн 356 оюутан оролцон мэдлэг, ур чадвараа сорилоо. 2022.04.25-ны өдөр сорилын шат явагдаж ШИЛДЭГ 10 баг II шатанд шалгарч, 2022.04.30-ны өдөр II, III шат явагдаж өндөрлөсөн.
• I байранд АШУҮИС, АУС-ийн VI курсын оюутан Б.Баярцэцэг, Б.Ганбаяр, Д.Дашпил, Г.Отгонзаяа нарын “ЭКО” баг, өргөмжлөл, мөнгөн шагнал 800000 төгрөг
• II байранд АШУҮИС, АУС-ийн VI курсын оюутан М.Батбаяр, Б.Бадамзул, Ж. Маралгоо, Э. Мөнгөнчимэг нарын “TSH” баг, өргөмжлөл, мөнгөн шагнал 600000 төгрөг
• III байранд АШУҮИС, АУС-ийн V курсын оюутан Б.Нарангэрэл, М.Номундарь, Б.Энхтуул, Ц.Тэмүүлэн нарын “NNET” баг, өргөмжлөл, мөнгөн шагнал 400000 төгрөгөөр шагнуулав.
• Тусгай байранд АШУҮИС, АУС-ийн V курсын оюутан М.Аллаберген, М.Саруулбуян, Б.Ариунзаяа, Б.Бямбацэрэн нарын “SABA” баг, АУС-ийн III курсын оюутан Б.Тогтуунсувд, М.Мишээл, Б.Ариунзаяа, Э.Хулан нарын“HOMEOSTASIS” баг тус тус шалгарч өргөмжлөл гардан авав

Leave a Reply

Сүүлийн бичлэг