“ЦУСАА БЭЛЭГЛЭХ ҮНДЭСНИЙ ӨДӨР

АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн Багш оюутнууд сайн дурын явуулын цус цуглуулах үйл ажиллагааг дэмжин тогтмол сарын бүрийн 3-ны өдрийг “Цусны донорын үндэсний өдөр” болгон тэмдэглэн ажиллаж байна. Энэ удаагийн арга хэмжээг АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн Сувилахуйн тэнхмийн дэргэдэх оюутны “Залуу-Донор-25”клуб, Сувилахуйн клубын оюутан багш нар зохион байгууллаа. Сайн дурын цус цуглуулах аянд нэгдэж 75 оюутан, 2 багш,1 ажилтан, ажилчид хамрагдан шинээр 13 донорыг элсүүлэн нийт 4,5л цус цуглуулсан байна.
Эрдэнэт хүний амийг аварсан Эрхэм донор танд баярлалаа.

Leave a Reply

Сүүлийн бичлэг